Мэдээллийн цаг

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН ТББ-УУДЫН НЭГДЭЛ БОЛОХ "ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" -ЫН
ГИШҮҮН БОЛОН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛД

„Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын Мэдээллийн цаг“ МҮОНРТВ-н Мэдээллийн сувгаар тогтмол гаргаж байхаар төлөвлөж буй ажилд ахиц гарч эхний мэдээллийн цагийг 2016 оны 5 сараас эхлэхээр болж буйг дуулгахад таатай байна.

Энэхүү ажлын зорилго нь Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд, ТББ-уудын үйл ажиллагаа, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, гадаад сурталчилгаанд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, түгээх явдал юм.

Цаашдаа Дэлхийн улс оронд бүрд болж буй онцлог үйл явдал, түүхэн өдрүүд, амьдралын хэв маяг, хөгжлийн чиг хандлага болон цаг үеийн асуудлаар тухайн оронд нь оршин сууж буй Монгол хүний нүдээр харуулсан, Монгол иргэд, ТББ-уудад буй бодит мэдээ мэдээлэл, боломжуудыг бүрэн ашиглах, гадаад мэдээллийн хамтын ажиллагааг Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн бодлогуудтай уялдуулан зохион байгуулах талаар бидний зүгээс авч болох арга хэмжээг судалж буйгаа бөгөөд гарсан үр дүн, саналаа дахин уламжлах болно.
Үүнд ТББ-уудынхаа Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэрхэн дэмжин ажиллах болон тухайн орондоо хэвлэл мэдээллийн чиглэлээр идэвхтэй ажиллаж, чанартай нэвтрүүлэг бэлтгэн гаргаж буй Монголчуудыг МҮОНРТВ-ын Монголын мэдээ сувгийн гадаад мэдээний албатай холбох, нэвтрүүлгээ гаргах, гадаад мэдээллийн сурвалжлагчаар ажиллах санал дэвшүүлэх гэх мэт ажлууд орж буй болно.
Иймд та бүхэн өөрсдийн зүгээс дээрх асуудлаар бодит санал санаачилга, хүсэлтээ info@mongoliansabroad.org цахим хаягаар бидэнд ирүүлнэ үү?

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн
Удирдах зөвлөл

No Comments Yet.

Leave a comment