Спорт хороо

Хилийн чанад дахь Монголчууд маань сагсан бөмбөг, шагайн харваа, гар бөмбөгөөр уламжлалт тэмцээнүүдийг зохион явуулж шилдгүүдээ тодруулдаг төдийгүй хилийн чанадад Монгол улсаа эерэгээр сурталчлан таниулах, Монголын нэр нүүр болсон ирээдүйн залуусын хүмүүжил, алдарт тамирчид төрүүлэх, бэлтгэх их үйлст хувь нэмрээ зохион байгуулалтын өндөр төвшинд оруулж ирсээр нэлээдгүй жилийн нүүр үзэж байгаа билээ.

Харин жил ирэх бүр чанаржиж буй эдгээр тив тивийн уламжлалт тэмцээнүүдийг зохион байгуулахад гарч буй нийтлэг хүндрэл нь улам бүр хүрээгээ тэлж, өргөн олныг хамарч байгаа болохоор шаардлага хангасан заал, танхимыг олоход эдийн засгийн хүндрэл томоохон асуудлыг нэг болж байна. Иймд ач холбогдол дүүрэн энэхүү асуудалд төр засаг, холбогдох яамнаас анхаарлаа хандуулан тухайн жилд зохиогдох цөөхөн хэдэн уламжлалт тэмцээнүүдэд төсөв мөнгө тусгаж байх талаар

саяхан батлагдсан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн

Монгол иргэдийн уулзалт зохион байгуулах, хот, улс, тивийн хэмжээнд спорт, соёл, урлагийн уралдаан зохиоход дэмжлэг үзүүлэх, Дэлхийн монголчуудын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах

заалтад уялдуулан хилийн чанадад хөгжиж буй спортын холбоо, нэгдэлүүдийг дэмжиж ажиллах, тэдний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашдаа тив улсын дунд явагдаад байгаа спортийн төрлүүдээс спортийн голчлон явагддаг төрлүүдээр 4 жилд нэг удаа  „Хилийн чанад дахь Монголчуудын Спортын наадам“ хийх эхний наадмыг 2020 онд зохион байгуулах зорилготой ажиллах спорт хороо үүсгэх байгуулахаар ажиллаж байна.

Хамтран ажиллах: холбоо барих 

No Comments Yet.

Leave a comment