НОМЫН АЯН

"Монгол Германы Нөхөрлөлийн Холбоо" ТББ болон "Монгол Германы Эдийн Засгийн Клуб" - хамтран хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор #НОМЫН_САН байгуулах аян эхлүүлээд байгаа билээ. Энэ аяны хүрээнд гадаадад байгаа Монголчууд болон хүүхдүүддээ зориулан Монгол номуудыг гэрээр унших боломжтой #НОМЫН_САН байгуулах үйл хэрэгт ном цуглуулах, илгээх чиглэлээр бид хамтран ажиллаж байна.

Холбоо барих утас: +976 86044090
И-мэйл: info@mdfverein.com
Вэбсайт: www.mdfverein.com

Монгол дахь хүүхэд залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор „Герман номын сан байгуулах“ талаар хоёр талын үйл ажиллагааг дэмжих, ном цуглуулах, илгээх чиглэлээр хамтрах гэрээ байгуулан ажиллаж буй ажлын хүрээнд эхний 6 хайрцаг 500 гаран номуудыг явуулаад байгаа билээ. Цаашид энэ ажлыг олон чиглэлээр өргөжүүлэх, төрөлжүүлэх шаардлагатай хэмээн төлөвлөж буй тус та бүхнээс ирүүлсэн номуудыг дараах хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас:
+ 49 163 7204860,+49 176 800 24 000,
nom@mdwk.info

Тиймээс Монгол ном хандивлах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүсийг бидний энэ сайн дурын үйл ажиллагаанд нэгдэн, хамтран ажиллахыг уриалж байна.
ХАНДИВЛАГЧ ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРАА НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЗАРЛАН НОМЫН ЦАГААН ЖАГСААЛТДАА (Номын аянд хандивлагчид) БҮРТГЭН ЦАХИМ ХУУДАСНУУДДАА БАЙРШУУЛАХ БОЛНО.

Монгол Германы Нөхөрлөлийн Холбоо
Монгол Германы Эдийн Засгийн Клуб
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

No Comments Yet.

Leave a comment