Монгол орны хөгжилд чуулган

Монгол орны хөгжилд чуулган нь Британи дахь монголчуудын санаачлагаар 2005 онд анх зохион байгуулагдсан, хөгжингүй орнуудад ажиллаж суралцагч Монголчууд, Монголч түмний оюуны хөрөнгө оруулалтыг Монголын хөгжил дэвшилд үр өгөөжтэй нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, батжуулах зорилготой уламжлалт уулзалт юм. Британийн Монголчуудын Холбоо, Британи дах элчин сайдын яамны нягт хамтын ажиллагааны үр дүнд Европын төдийгүй бусад тив улсуудад ажиллаж суралцаж буй Монголчуудын хүсэн хүлээдэг, эрдэм оюунаа хуваалцдаг арга хэмжээ болсон бөгөөд жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж ирлээ

2016 оны 6-р сард Торонто хотноо зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд XII: Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвт чуулга уулзалттай холбогдуулан Канад улсад үйл ажиллагаагаа явуулж буй British Columbia, Alberta, Saskatoon, Ontario, Montreal, New Brunswick зэрэг мужуудын ТББ-ууд болон хувиараа бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

2016 оны 4 сарын 30-ны Бямба гарагт  “Бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн дор Францийн нийслэл Парис хотноо алдарт Galeries Lafayette дэлгүүрийн төв байрны ‘Salon Opéra’ танхимд зохион байгуулагдана.

 

Энэ удаагийн чуулга уулзалтыг Хилийн чанад дах Монголчуудын Зөвлөлийн Соёлын менежмент, Аялал жуулчлалын хорооноос Франц улсад суугаа Элчин Сайдын Яам, Гадаад Хэргийн Яамны Гадаад Сурталчилгаа, Мэдээллийн Газар, Будда Тур Студио, Цахим Өртөө Холбоо байгууллагуудын дэмжлэг хамтын ажиллагаатайгаар зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүйг : www.md-forum.eu

No Comments Yet.

Leave a comment