Хилийн чанад дахь ТББ мэдээллийн сан

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлөөс Монгол улсын засгийн газраас батласан Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хүрээнд Хилийн чанадад байгаа иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажлын эхлэл Хилийн чанад дахь ТББ-уудын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, ТББ-уудад шаардлагатай мэдээллийн булан сан үүсгэх ажлыг эхлүүлээд байна.

Төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын асуудалд анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч Хилийн чанад дахь Монгол иргэд, төрийн бус байгууллага болох БИДНИЙ үүсгэл санаачлалын байгууллагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалт, хамтарсан дуу хоолой ямар ч сайн санаачлалын амжилттай хэрэгжих үндэс суурь болох билээ.

Иймд

та бүхэнд ТББ-уудын анхдугаар чуулга уулзалтын өмнө буюу 2014 оны 8 сард хийгдсэн ТББ судалгааг тус линкээр ( Судалгаа tdd_info_v9.pdf ) татан авч Өөрийн холбоо, байгууллагын мэдээллийг нягталж үзэн, мэдээллээ news@mongoliansabroad.org цахим шуудангийн хаягаар ирүүлж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү?

No Comments Yet.

Leave a comment