Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ III” зохион байгуулагдана

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ III” 9 сарын 12-14 ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй/Хөтөлбөр

Тус чуулга уулзалтад Хилийн чанадад оршин суугаа 200000 гаруй Монгол иргэд, тэдний дунд үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй ТББ, холбоод, нийгэмлэгийн төлөөлөл оролцох болно.

Чуулганы үйл ажиллагаа ГХЯ- ны байранд болох ба Ерөнхий зохион байгуулагчаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ажиллаж байгаа.

Мөн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам; Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Үндэсний Хөгжлийн Газар, Юнеско-ын Үндэсний Комисс, Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Цахим Өртөө ТББ, Гадаада Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтаар дараах үндсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулагдаж , нэгдсэн хэлэлцүүлэг, шийдэл бүхий илтгэлүүдэд тулгуурлан явагдана.

Үүнд : Хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн монгол хэл соёлын дархлаа; гадаадад төгссөн болон суралцаж буй монгол оюутнуудын асуудал; хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд, шийдвэрлэх арга замууд; 2-р чуулганаас хойших үр дүнг хэлэлцэх гэх сэдвүүд хамаарна.

Ивээн тэтгэгч байгууллагууд: #МИАТ, #ХөхМонголПринтинг, #Витафит, #МҮОНРТВ, #ИхГэртөсөл, #EagleTV, #MongolianEconom

 

No Comments Yet.

Leave a comment