ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН “МОСКВА – 2018” ЧУУЛГА УУЛЗАЛТ

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, Оюутан залуучуудын хорооноос “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрт тулгуурлан хилийн чанад дахь оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтын үргэлжилэл болгон Гадаад Харилцааны Яамны ивээл дор 2018 оны 5 дугаар сарын 7-8-ны өдөр зохион байгууллахаар ажиллаж байна.

Бүртгүүлэх

Чуулга уулзалтын үеэр хилийн чанадад суралцагч Монгол Оюутан залуучуудын маань шилдэг илтгэлүүдээс гадна төр засгаас оюутнууддаа хандсан нэгдсэн бодлого, зохицуулалт мөн бидний өмнө тулгараад буй асуудлуудын талаар чөлөөт хэлэлцүүлгээр дамжуулан холбогдох хүмүүст дуу хоолойгоо өргөх, бусад орны оюутнуудтайгаа харилцан туршлага солилцох боломжийг олгож байгаа юм.
Чуулга уулзалтанд оролцохыг хүссэн хүн болгонд нээлттэй бөгөөд бүртгэл 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба та бүхэн доорх линкээр орж бүртгүүлсэнээр бүртгэл идэвхжинэ.

Жич: Чуулган болж буй заалны суудлын хэмжээ тоотой ба оролцогч бүрт мандат олгогдох тул урьдчилсан байдлаар бүртгэл авч байгаа болно.

Чуулгантай холбоотой лавлах утас: +7 925 985 81 49
Бүртгэлтэй холбоотой лавлах утас: +7 977 924 06 80

No Comments Yet.

Leave a comment