Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ 2018 оны 12 дүгээр сарын 22 - ны өдөр онлайн явагдана.

Ерөнхий мэдээлэл
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж буй билээ.

Зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь чуулган буюу бүх гишүүдийн хурал бөгөөд дүрмийн 4.4 ийн дагуу Чуулганыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах бөгөөд чуулганы зарыг хурал болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө гишүүн байгууллагуудад тараах бөгөөд хуралдааныг тодорхой газарт товлон зохион байгуулахаас гадна чуулганд оролцогсод бие биенээ нэгэн зэрэг сонсч, харж, ярилцах боломжтой тохиолдолд цахим хэлбэрээр зохион байгуулж болно хэмээн заасаны дагуу 2018 оны бүх гишүүдийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 22 ны өдөр Улаанбаатарын цагаар 21 цагаас явуулахаар онлайн хэлбэрээр үүгээр зарлаж байна.

Хурлын цаг улс орнуудын цагаар

San Francisco - 05:00
NewYork, Washington - 08:00
London 13:00
EU - 14:00
UB - 21:00
Tokio, Peking - 21:00
Seoul - 22:00
Sydney - 24:00

Зөвлөлийн ээлжит бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ:

1) Зөвлөлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах,
2) Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, эгүүлэн татах,
3) Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, эгүүлэн татах,
4) Зөвлөлийн өмнөх жилийн ажлын тайланг хэлэлцэн батлах,
5) Зөвлөлийн ирэх жилийн ажлын хөтөлбөрийг батлах,
6) Чуулганаар шийдвэрлүүлэхээр Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудал.

Та бүхэн info@mongoliansabroad.org хаягаар санал хүсэлтээ 2018 оны 12 дугаар сарын 14 -ноос өмнө чуулганаар хэлэлцүүлэх санал хүсэлтээ ирүүлэх боломж нээлттэй бөгөөд ирүүлсэн санал хүсэлтийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж бүх гишүүдийн хуралд оруулах болно.

Хурлыг явуулах онлайн флаттформын мэдээллийг танд бүртгүүлсэн майлээр хүргэх болно.

Бүх гишүүдийн хуралд гишүүн байгууллагуудын нэг нэг эрх бүхий (итгэмжлэгдсэн) төлөөлөл бүртгэл хийлгэсэн дагуу оролцоно. Техникийн бэлтгэл ажлыг хангах үүднээс оролцогдчид 2018 оны 11 дүгээр сарын 22 ноос 12 дугаар сарын 15 -ны дотор бүртгүүлнэ үү.

Чуулганаар хэлэлцсэн асуудлыг чуулганд оролцож буй гишүүн байгууллагуудын олонхийн саналаар шийдвэрлэнэ. Чуулганд гишүүн байгууллага бүр тэгш эрхтэй оролцох ба нэг гишүүн байгууллага нэг саналын эрхтэй. Чуулган оролцоогүй гишүүн байгуулагын өмнөөс тѳлѳѳлѳх санал тоолуулахгүй.

Бүртгэлийн холбоос https://goo.gl/forms/o8PyLNcQcP00bn6N2

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ
2018 оны 11 дугаар сарын 22

No Comments Yet.

Leave a comment