II чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдлаа

"Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга уулзалт"-ын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдлаа.

Тус Чуулган нь хилийн чанад дахь Монголчуудын холбоо, сургууль, ТББ-уудын үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн бодлогоор дэмжиж, Монгол улсын гадаад бодлого, Монгол улсыг гадаадад сурталчлах ажилд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг татан оролцуулах, нөөц бололцоог оновчтой ашиглах, төдийгүй амжилттай хилийн чанад дахь иргэдийн боловсрол, эрх, нийгмийн асуудлаар богино болон урт хугацаанд дараах чухал арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг баталгаажуулсан чухал үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байна. Үүнд:

  • Хилийн чанадад өсч буй хүүхдүүдийн Монгол хэлний асуудлыг хөндөж, сургалтын ерөнхий хөтөлбөр, аргачлал гаргахдаа гадаадад байгаа Монгол хэлний багш нараа оролцуулан баг гаргах
  • Хилийн чанад дахь иргэдийн нийгмийн асуудлаар Холбоо нийгэмлэгээр дамжуулан хэрэгцээт мэдээлэл хүргэх, түүнчлэн эрхийг хамгаалах талаар төлөвлөгөөт ажлуудыг эхлүүлэн Монгол иргэдийн үүсгэл санаачилгын холбоо, ТББ-ууд ГХЯ, Элчин сайдын яамд, Консулын газруудтайгаа нягт хамтарч ажиллах, асуудлыг шуурхай шийдвэрлэх
  • Хилийн чанадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоо, сургууль, ТББ-уудын мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлтэй хамтран хийж мэдээллийн товхимол бэлтгэн гаргасан бөгөөд цаашид мэдээллийн санг үүсгэх
  • Хилийн чанадаас эх орны хөгжилд оруулж болох хувь нэмрийн хэтийн чиг хандлага буюу түүнийг хэрхэн оновчтойгоор дэмжиж ажиллах тогтолцоог одоогоос цаг алдалгүй үүсгэх, хамтран ажиллах боломжуудыг тус чуулганаар хөндөн хэлэлцсэн. Үүнтэй холбоотой гадаадад өндөр мэргэжил боловсрол эзэмшин сурч, ажиллаж буй иргэдийнхээ мэдлэг боловсролыг нэвтрүүлэх буюу урт ба богино хугацааны мэргэжилтнээр ажиллах, сурч буй оюутнууд дадлагын ажилтнаар ажиллах гэх мэт олон үр бүтээлтэй ажлуудыг хэрэгжүүлэх
  • Монгол хүүхдүүдэд шаардлагатай танин мэдэхүй, мэдээллийн шинж чанартай контентийг хамтран бэлтгэх тодорхой байгууллагуудтай хамтран ажиллах
  • Аялал жуулчлалын салбарын сурталчилгааг аливаа улсад байгаа Монголчуудын холбоод, ТББ-ын зохион байгуулдаг үйл ажиллагаатай уялдуулан, төрийн төв захиргааны байгууллагын зүгээс хувийн хэвшлийн байгууллагатай холбох замаар хамтран ажиллах талаар анхааран ажиллах
    Гадаад сурталчилгаанд зориулсан монгол контентийг хууль, эрх зүйн хүрээнд, зохицуулалттайгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй ХЧМЗ-ийн туршлага дээр тулгуурлан энэ үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Соёлын өвийн асуудлаар, судалгаан дээр тулгуурласан хамтын ажиллагааг дэмжих үүднээс соёлын бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулахад санал оруулах, Соёл урлаг судлалын хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудтай богино, урт хугацаанд хамтрах
  • Музейн шинэчлэл болон менежментийн өөрчлөлтүүдийн чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, боловсролын ажилтанг гадаадад солилцооны хөтөлбөрүүдэд хамруулах, цаашдаа энэ ажлыг мэргэжлийн төвшинд хүргэх арга замуудыг хамтран шийдэх, хамтран ажиллах саналуудыг нэгтгэн холбогдох газарт хүргүүлж, богино болон урт хугацаанд хамтран ажиллах
  • Гадаадад ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчдийг бүртгэх, тэдэнтэй сурталчилгааны хөтөлбөрүүд дээр хaмтран ажиллах

2-р чуулганы мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг

- Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
- Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ж.Батсуурь
- Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
- Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав

батласанаар бид 9-р сарын 8-9-ны өдрүүдэд 3-н яамны удирдлагууд, сайдууд, УИХ-ын гишүүд, 100 гаран ТББ-уудыг төлөөлж өнцөг бүрээс ирсэн Монголчууд бид нарын хөдөлмөрийн үр дүнг харуулсан баримт бичиг батлагдаж, III чуулган хүртэл бие биендээ хариуцлага тавин хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй боллоо.

Мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг PDF ээр татаж үзэх

Энэ удаагийн чуулга уулзалтаар гарсан дүнг бодит ажил болгон хэрэгжүүлж энэ талаар хилийн чанад дахь иргэд, холбоод, ТББ-уудад цаг тухайд нь мэдээлж дараах ажлууд хийгдэх болно.

1. Чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийн явцыг улирал бүр гаргаж Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын үндсэн вэб хуудсанд тогтмол байршуулах, олон нийтэд мэдээлэх ажлыг “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ болон ГХЯ, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар хамтран хийх,

2. Чуулга уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийн явцыг талаар болон хилийн чанад дахь монгол иргэдийн асуудлаар онлайн хэлэлцүүлгүүдийг холбогдох яамд, байгууллагуудтай хамтран хагас жил тутам тогтмол зохион байгуулах,

Хүндэтгэсэн,
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл

 

 

No Comments Yet.

Leave a comment