Ил тод байдал

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Төр засгийн байгуулагуудтай

Зөвлөл гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлын нийтлэг асуудлаар дараах ажлуудад хамтран/дэмжин оролцож байна. Үүнд:

  • ГХЯ тай дэлхийн Монголчууд хөтөлбөрийн хүрээнд ТББ-уудын мэдээллийн сан байгуулах
  • ГХЯ-тай хамтран Хилийн чанад дахь Монголчуудын 2 дугаар чуулга уузлалт 2016 оны 9 сард
  • Боловсролын хороогоос "Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагад сурах бичиг, гарын авлага, хялбаршуулсан сургалтын хөтөлбөр боловсруулах" асуудлаар БСШУЯ-тай нягт хамтран ажиллах
  • Монголчуудыг МҮОНРТВ-ын Монголын мэдээ сувгийн гадаад мэдээний албатай хамтран „Хилийн чанад дахь Монголчуудын ТББ-уудын Мэдээллийн цаг“ -ыг тогтмол өдөр явуулж байх
Хилийн чанадад

Зөвлөл гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлын нийтлэг асуудлаар дараах ажлуудад хамтран/дэмжин оролцож байна. Үүнд:

  • Цахим өртөө холбоотой хамтран "Эх орны хөгжилд чуулга уулзалт"
  • Бүгд Найрамдах Хятад Улс дахь Монгол оюутны холбооноос санаачлан „Зүүн Азийн орнуудын Монгол оюутны холбоодын нэгдсэн чуулга уулзалт“-ыг дэмжин ажиллаж байна
[/row]

Үйл ажиллагааны ил тод байдал

Шилэн данс

p1

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл шилэн дансаараа Хандив, төсөл, улсаас үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, үйл ажиллагаанаас олсон орлогыг Зөвлөлийн зорилго, дүрмийн дагуу зарцуулах, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлж байна.

Данс харах
Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ.

lob

Хилийн чанадад Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа алдан цуутнууд, гавьяатнууд, олон нийтийн зүтгэлтэнүүд болон Хилийн чанадад зохиогдож буй арга хэмжээ ач холбогдолыг дүгнэх, Эх орны хөгжил дэвшилд оруулж буй олон жилийн хөдөлмөр, хувь нэмрийг үнэлэх, Монгол улсыг хилийн чанадад соёлоор дамжуулан сурталчлаж буй ажлуудыг төр засгын сонорт хүргэж урамшуулан дэмжүүлж, зөв цагт нь урмаар тэтгэж байх нь бидний ажлын нэг хэсэг болно.

Хийгдсэн ажлууд
Санал хүсэлтүүд

pik_projekte

Зөвлөл нэг үйл ажиллагааг хурдтай, зөв зохион байгуулалттай, нийт Хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, байгууллагууддаа хүрч ажиллах талаар анхааран ажиллах бөгөөд Засгийн газар, ГХЯ –наас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, эргэх холбоотой ажиллах талаар хичээн ажиллах болно.

Одоогоор ирүүлсэн санал, хүсэлтүүд

УРИАЛГА

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд, нийт гишүүд, дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудаа тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин Хандив өргөх  үйлсд нэгдэхийг эрхэм таниас хүсэн уриалж байна.
Хандивын зарцуулах үл ажиллагааны чиглэлийг хандивлагч өөрөө тараах ангилалаар тогтоон өгч болно. Үүнд / Гүйлгээний утга дээр оруулах код /

- A1 Монгол хэл, сургууль төвүүдийг дэмжих
- A2 Монгол соёл
- A3 Эмэгтэйчүүдийн асуудал, Зорилтот бүлгийн Нийгмийн халамж, тусламж
- B1 Оюутан залуусын үйл ажиллагааг дэмжих
- B2 Now Khow - Мэдээллийн ололт, Бизнес эрхлэлтийг дэмжих ажлууд зохион байгуулахад зарцуулах
- B3 Спортын арга хэмжээг дэмжихэд зарцуулах
- С Манай үйл ажиллагааг дэмжих, дээрх заалтуудын аль ч чиглэлээр ашиглаж болох


Ямар байгуулага, хувь хүнээс ирсэн, хэнд ямар үйл ажиллагаанд дэмжлэг болгон гаргасан нь манай цагаан жагсаалтад үүрд хадгалагдан үлдэж нийтэд ил тод байх болно.

Та бүхний уужим саруул ухаан, сэтгэлийн хүч үүрд мандан бадарч байг.
“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”

 

 

Хандив өргөх

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин Хандив өргөх үйлсд нэгдэхийг эрхэм таниас хүсэн уриалж байна.

Та бүхний хандив тусламжийг 
дараах чиглэлээр зарцуулна.  
  • Хилийн чанад дахь Монголчуудын мэдээлэл харилцан солилцоог дэмжих, мэдээлэл түгээх, нэгтгэх
  • Хилийн чанад дахь Монголчуудын дунд сургалт, чуулга уулзалт, уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээг зохион байгуулах
  • Хилийн чанадад амьдарч буй хойч үеийн Монголчууддаа Монгол хэл, өв соёл, уламжлалыг өвлүүлэх;
  • Монгол орноо сурталчлах, таниулах;
Хандивын данс

Төгрөгийн данс 2015101063
Валютын данс 2015101064
Beneficiary’s bank - BIC
GLMTMNUB
GOLOMT BANK OF MONGOLIA, ULAANBAATAR MONGOLIA

PAYPAL -аар дамжуулах



Хандив өргөгчидийн жагсаалт/зарцуулалт / Холбоо барих