Хандив, дэмжлэг

УРИАЛГА

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд, нийт гишүүд, дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудаа тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин Хандив өргөх  үйлсд нэгдэхийг эрхэм таниас хүсэн уриалж байна.

Хандивын зарцуулах үл ажиллагааны чиглэлийг хандивлагч өөрөө тараах ангилалаар тогтоон өгч болно. Үүнд / Гүйлгээний утга дээр оруулах код /

- A1 Монгол хэл, сургууль төвүүдийг дэмжих
- A2 Монгол соёл
- A3 Эмэгтэйчүүдийн асуудал, Зорилтот бүлгийн Нийгмийн халамж, тусламж
- B1 Оюутан залуусын үйл ажиллагааг дэмжих
- B2 Now Khow - Мэдээллийн ололт, Бизнес эрхлэлтийг дэмжих ажлууд зохион байгуулахад зарцуулах
- B3 Спортын арга хэмжээг дэмжихэд зарцуулах
- С Манай үйл ажиллагааг дэмжих, дээрх заалтуудын аль ч чиглэлээр ашиглаж болох


Ямар байгуулага, хувь хүнээс ирсэн, хэнд ямар үйл ажиллагаанд дэмжлэг болгон гаргасан нь манай цагаан жагсаалтад үүрд хадгалагдан үлдэж нийтэд ил тод байх болно.

Та бүхний уужим саруул ухаан, сэтгэлийн хүч үүрд мандан бадарч байг.
“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”

 

 

Хандив өргөх

Та бүхний хандив тусламжийг 
дараах чиглэлээр зарцуулна.  
  • Хилийн чанад дахь Монголчуудын мэдээлэл харилцан солилцоог дэмжих, мэдээлэл түгээх, нэгтгэх
  • Хилийн чанад дахь Монголчуудын дунд сургалт, чуулга уулзалт, уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээг зохион байгуулах
  • Хилийн чанадад амьдарч буй хойч үеийн Монголчууддаа Монгол хэл, өв соёл, уламжлалыг өвлүүлэх;
  • Монгол орноо сурталчлах, таниулах;
Хандивын данс

Төгрөгийн данс 2015101063
Валютын данс 2015101064
Beneficiary’s bank - BIC
GLMTMNUB
GOLOMT BANK OF MONGOLIA, ULAANBAATAR MONGOLIA

PAYPAL -аар дамжуулах



Холбоо барих

ТАЙЛАН / ЗАРЦУУЛАЛТ

ХАНДИВ

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай

ЗАРЦУУЛАЛТ

Далайд дусал нэмэр