Category Archives: Соёл

Classic meets steppe” төсөл

„Classic meets steppe" төслийн хүндэтгэлийн концерт 2017 оны 10 дугаар сарын 20нд Берлин хотноо ганцхан удаа болох гэж байна. Тоглолтод BBC Cardiff Singer of the World-2015 уралдааны шилдэг таван дуучны нэг, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн, Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир, хийлч Лиза Верхаан нар оролцож, Монгол улсын…
Дэлгэрэнгүй үзэх

Сайхан мэдээ

Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэнэ. Монгол улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюунтнууд Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм. Зураг: Франц Шуберт-ын нэрэмжит…
Дэлгэрэнгүй үзэх

“ФРАНЦ УЛСАД ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ?” гарын авлага мэндэлжээ.

Хилийн чанадад суугаа хөдөлмөрч Монголчуудын нэг Р. Гүнбадрах ("Язгуур Монгол" холбооны Association ''Esprit Mongol" Gunbadrakh Ryenchinkhorol ) маань энэ намар Франц орныг сонирхон судлагч, тус улсад суралцах хүсэл эрмэлзэл бүхий оюутан, сурагч хэн бүхэнд зориулан "ФРАНЦ УЛСАД ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ?" гарын авлагаа нийтлэг олноо хүртээл болгосон билээ. Номын нээлтээ хийсэн 9 дүгээр сарын 10-ны тэмдэглэлт…
Дэлгэрэнгүй үзэх

Гадаадад монгол хэлээ зааж буй багш нарын хийсэн бүтээл

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн  Я.Болортуяа багш " Эх хэлээ сурцгаая" сурах бичиг, сонсгол, харилцан яриа хуурцагт сд-тэй хамт Гадаадад монгол хэлээ зааж буй багш, сурагчдын хэрэгцээнд шинээр гаргаад буй баярт үйл явдлын дараахан түүнтэй холбогдож хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Энэхүү шинэ ном нь гадаадад сүүлийн таван жилд хүүхдүүдээр ажиллуулсан дасгалын шилдэг…
Дэлгэрэнгүй үзэх

Монгол Улсын түүх, соёл, хэл, бичигтэй холбоотой монгол хэл дээр хэвлэгдэн гарсан ном

Хилийн чанадад суугаа Монголчууддаа болон Монгол сургуулиудадаа Монгол Улсын түүх, соёл, хэл, бичигтэй холбоотой монгол хэл дээр хэвлэгдэн гарсан ном бүтээлүүдийн танилцуулгыг Монсудар Паблишн ХХК-аас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна. Танилцуулга файл үзэх Эдгээр ном бүтээлүүд нь монголын түүх, хэл, соёлыг өргөн хүрээнд танин мэдэх сонирхолтой бүх насны уншигчдад зориулсан ба худалдан авах тохиолдолд тус байгууллагын ажилтан…
Дэлгэрэнгүй үзэх

О.ОЮУНТУЯАГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон “Эдийн засгийн клуб” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэцогт, дэд тэргүүн Ю.Болд нар оролцлоо. О.Оюунтуяа нь ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо…
Дэлгэрэнгүй үзэх

“Миний Монгол наадам” уралдааны дүн гарчээ.

Гадаад харилцааны яамнаас 2 дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй монголчуудын холбоод, иргэдтэй хамтран зохион байгуулсан “Миний Монгол наадам” уралдааны дүн гарчээ. Энэ оны уралдаанд нийт 14 улсад оршин суугаа 20 гаруй монголчуудын холбоод оролцсоноос АНУ-ын Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо тэргүүн байрт, БНСУ дахь Солонгос-Монголын Соёлын харилцаа, Хамтын ажиллагааны холбоо хоёрдугаар байрт, Бельгийн Вант…
Дэлгэрэнгүй үзэх

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” 2016 УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАВ

Монголын түүх, соёлын өвийг, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.…
Дэлгэрэнгүй үзэх

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА БОЛОВ.

"ЗҮҮН АЗИЙН ОРНУУДАД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ" нь 4-р сарын 22, 23-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус чуулганыг БНХАУ дахь Монгол Оюутны Нэгдсэн Холбоо нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулсан ба Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс Гадаад хэргийн яамтай холбох, мэдээлэл сурталчилгаа хийх, холбоодыг өргөнөөр хамруулан…
Дэлгэрэнгүй үзэх

Зөвлөл нь үүсгэн байгуулсан, эвлэлдэн нэгдсэн олон холбоодын хэтийн зорилт болох оюун санааны нэгдмэл байдлыг хангах их зорилгыг агуулсан өргөө

Парис хотноо 4 сарын 30-д "Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил" сэдвийн дор зохиогдох "Монгол орны хөгжилд" XII чуулганыг хамтран зохион байгуулж буй Хилийн Чанад дах Монголчуудын Зөвлөлийн үйл ажиллагаа,  чуулган дах оролцооны талаар уг  Зөвлөлийн тэргүүн  Б.Энхтүвшинтэй ярилцлаа.  “Монгол орны хөгжилд” XII чуулган удахгүй Парист болно. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл энэ арга хэмжээтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?…
Дэлгэрэнгүй үзэх

Монгол Улсын Соёлын элч

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Соёл урлагийн хорооны дарга Ж.Өнөрмаа Монгол Улсын Соёлын элч хэмээх алдар хүндтэй цолоор Гадаад хэргийн яамнаас өргөмжлөгдлөө. Тус өргөмжлөлийг ИБУИВУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Н.Тулга Британи дахь Монголчуудын Шинэ жилийн арга хэмжээнд гардуулсан байна. Монгол Улсын Соёлын элч хэмээх эрхэм хүндтэй үүргийг хүлээн авсан тав…
Дэлгэрэнгүй үзэх

40 нас хүртэлх 40 манлайлагч

"Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ-н УЗ-ийн гишүүн С.Болор Forbes Mongolia сэтгүүлээс шалгаруулсан 40 нас хүртэлх 40 манлайлагчдын нэгээр шалгарлаа Захирал, "Канад-Монголын Худалдааны Танхим" С.Болор нь эхлэлийн болон бизнесээ хөгжүүлэх шатанд яваа аж ахуйн нэгжүүдийг өөрийн санаачлагаар, үр дүнтэйгээр дэмжиж ирсэн. Канад, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ С. Болор Монголын уул уурхайн…
Дэлгэрэнгүй үзэх