Category Archives: Боловсрол

ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГИЙГ ЭНЭ САРЫН 14-НД МҮХАҮТ-Д ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр…
Дэлгэрэнгүй үзэх

ХИЛИЙН ЧАНАДАД СУРЧ БУЙ МОНГОЛ ОЮУТНУУД МОСКВАД ЧУУЛЛАА

Москва /МОНЦАМЭ/. Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын "Москва- 2018" чуулга уулзалт ”Боловсрол, тэтгэлэг, карьер, стартап” сэдвийн хүрээнд энэ сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо. ОХУ, Европын орнуудад сурч буй монголын 100 гаруй оюутан залуус оролцсон уг чуулганыг Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, ОХУ дахь Монгол ахан дүүсийн холбоо “Мөнх…
Дэлгэрэнгүй үзэх

Эмэгтэйчүүд – эрүүл мэнд сэдэвт форум болно.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооноос Европын улс орнуудад ажиллаж амьдарч буй монгол эмэгтэйчүүдийнхээ ажлын амжилт, хүмүүнлэгийн үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг“Оны шилдэг эмэгтэй” шалгаруулах ёслолын ажиллагаа энэ жил Польш улсын нийслэл Варшав хотноо 2018 оны 5 дугаар сарын 26-ны бямба гарагт  “Эмэгтэйчүүд – эрүүл мэнд”…
Дэлгэрэнгүй үзэх

Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт

Швед дэх Монголын Залуучуудын Холбооноос хилийн чанад дахь "Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт"- ыг 2018 оны 08 сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажилдаа ороод байгаа юм байна. Тус холбооноос санал тавьж танилцуулга хийсэний дагуу "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ-аас дэмжигч байгууллагаар ажиллаж, бололцоот бүхий л байдлаар дэмжиж ажиллахаар шийдвэрлэлээ. Удахгүй тодорхой мэдээллийг Швед…
Дэлгэрэнгүй үзэх

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН “МОСКВА – 2018” ЧУУЛГА УУЛЗАЛТ

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, Оюутан залуучуудын хорооноос “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрт тулгуурлан хилийн чанад дахь оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтын үргэлжилэл болгон Гадаад Харилцааны Яамны ивээл дор 2018 оны 5 дугаар сарын 7-8-ны өдөр зохион байгууллахаар ажиллаж байна. Бүртгүүлэх Чуулга уулзалтын үеэр хилийн чанадад суралцагч Монгол Оюутан залуучуудын маань шилдэг илтгэлүүдээс гадна төр засгаас…
Дэлгэрэнгүй үзэх

“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт – Хөтөлбөр

“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Хөтөлбөр PDF -ээр татаж авах 2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр ХБНГУ Берлин хот ( Хаяг : Rathausstraße 15, 10178 Berlin) Зохион байгуулалттай холбоотой асуулт, хүсэлтийг ХЧМЗ Удирдах зөвлөлийн гишүүн, ХБНГУ-дахь ТББ-уудын зөвлөлөөс Монгол орны хөгжилд XIV-р чуулганыг зохион багуулах багийн гишүүн Б.Энхтүвшин (e.b@mongoliansabroad.org, +49 176 292…
Дэлгэрэнгүй үзэх

„Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт

„Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол…
Дэлгэрэнгүй үзэх

Хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөрийн танилцуулга

БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектороос хилийн чанадад буй амьдарч буй монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёл” сургалтын жишиг хөтөлбөр”-ийг (цаашид хөтөлбөр гэх) боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэгт монгол хэл уран зохиол, түүхийн багш, мэргэжилтэн, бага ангийн багш, үүний дотор хилийн чанадад амьдарч…
Дэлгэрэнгүй үзэх

"Гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй хилийн чанадад мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй" - ..." Олон улсад өрсөлдөх чадвар бүхий шинэ цагийн шилдэг мэргэжилтэн олноор бэлтгэгдэж, Монгол Улсаа хөгжлийн шинэ шатанд гаргахыг хүсэн ерөөе" - Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Хэвлэлийн мэдээ -  Эх сурвалж - http://www.ikon.mn/n/1351
Дэлгэрэнгүй үзэх

Ярилцлага

VTV LIVE өдрийн хөтөлбөрт: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл, Оюутан залуусын хорооны дарга Б.Энхгэрэл нар оролцож байна. (more…)
Дэлгэрэнгүй үзэх

Б.Энхгэрэл: Тайваньд 100 инженер тэтгэлгээр сургах хөтөлбөр зарлагдлаа

Монгол – Тайваний Бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл: Манай сан Тайваний Жанхуа хотын Чиенкүю Технологийн Их сургуультай хамтран 2017 онд Монгол улсаас 100 хүүхэд, залуучуудыг тэтгэлгээр инженерийн чиглэлээр бакалаврын зэргийн сургалтад хамруулахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. - Сайн байна уу? Та сангийнхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? Монгол –…
Дэлгэрэнгүй үзэх

Сайхан мэдээ

Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэнэ. Монгол улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюунтнууд Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм. Зураг: Франц Шуберт-ын нэрэмжит…
Дэлгэрэнгүй үзэх

САНАЛ АВАХ ТУХАЙ

Боловсролын хорооноос ирүүлсэн мэдээлэл Хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан монгол хэлний сургалтын жишиг хөтөлбөрийг БСШУСЯ наас баталсан ажлын хэсгийнхэн хэлэлцэн, саналаа нэгтгэн оруулж дуусгалаа. Энэ ажлын хэсэгт Манай Боловсролын хорооны төлөөлөл албан ёсоор орж ажиллаж байгаа. Одоо бусад багш, эцэг эхчүүдийн саналыг авахаар хэлэлцүүлэгт зориулан яамны вэб сайтад байршуулж байна. Та бүхэн монгол хэлний сургалт…
Дэлгэрэнгүй үзэх

“ФРАНЦ УЛСАД ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ?” гарын авлага мэндэлжээ.

Хилийн чанадад суугаа хөдөлмөрч Монголчуудын нэг Р. Гүнбадрах ("Язгуур Монгол" холбооны Association ''Esprit Mongol" Gunbadrakh Ryenchinkhorol ) маань энэ намар Франц орныг сонирхон судлагч, тус улсад суралцах хүсэл эрмэлзэл бүхий оюутан, сурагч хэн бүхэнд зориулан "ФРАНЦ УЛСАД ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ?" гарын авлагаа нийтлэг олноо хүртээл болгосон билээ. Номын нээлтээ хийсэн 9 дүгээр сарын 10-ны тэмдэглэлт…
Дэлгэрэнгүй үзэх

Гадаадад монгол хэлээ зааж буй багш нарын хийсэн бүтээл

Их Британи дахь Монгол Хэлний Сургалтын Төвийн  Я.Болортуяа багш " Эх хэлээ сурцгаая" сурах бичиг, сонсгол, харилцан яриа хуурцагт сд-тэй хамт Гадаадад монгол хэлээ зааж буй багш, сурагчдын хэрэгцээнд шинээр гаргаад буй баярт үйл явдлын дараахан түүнтэй холбогдож хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Энэхүү шинэ ном нь гадаадад сүүлийн таван жилд хүүхдүүдээр ажиллуулсан дасгалын шилдэг…
Дэлгэрэнгүй үзэх