Бидний тухай

Мэндчилгээ

Negdeh_hoch_1Та бүхэнд шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд, нийт гишүүд, дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудаа тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна.

 

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Төр засгийн зүгээс хилийн чанад дахь Монголчуудын асуудалд анхаарал хандуулж, төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь сайшаалтай ч хилийн чанад дахь Монгол иргэд та БИДНИЙ үүсгэл санаачлагын байгууллагуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалт, хамтарсан дуу хоолой ямар ч сайн санаачлагыг амжилттай хэрэгжих үндэс суурь болох юм.

Зөвлөлөөс нэн тэргүүнд гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны үүрэг ролийг нэмэгдүүлэх, зөвлөлийг ил тод байлгах, мэргэжлийн үйл ажиллагаатай болгож ажиллуулах, удирдах зөвлөлд нь тив, улс бүрийн төлөөллөө оруулах гэх мэт ажлуудад анхаарлаа хандуулах болно.

Гишүүн байгууллагуудын саналыг харгалзан нэгтгэж, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэж ажилладаг байгууллага болоход анхаарч та бүхний зүгээс зөвлөл юунд анхаарах, хэрхэн ажиллах, болон ямар ажил санал санаачлагыг хэрэгжүүлээсээ гэж хүсэж буй талаар санаа оноо, санал зөвлөгөөг хүлээн хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах талаар анхааран ажиллах болохоо үүгээр илэрхийлье.

Мөн хамтран ажиллах бүхий л байгууллага, нийгэмлэгүүдийн өмнө манай үүд хаалга нээлттэй ажиллах болно гэдгээ дахин илэрхийлээд бидний үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний уужим саруул ухаан, бидний уугуул нутгаа гэх сэтгэлийн нэгдэл үүрд мандан бадарч байг.

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” Тэргүүн Б.Энхтүвшин

2016 оны 1 сарын 10 өдөр

 

Үндсэн зарчим

Нэгдсэн зөвлөл нь үйл ажиллагаандаа 
дараах үндсэн зарчмуудыг  
удирдлага болгоно.
  • Хилийн чанад дахь Монголчуудын нийтлэг эрх ашгийг төлөөлнө.
    Үйл ажиллагаагаа гишүүн байгууллагуудынхаа гаргасан санал, санаачлагын үндсэн дээр явуулна.
  • Гишүүн байгууллагынхаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар удирдаж, явуулна.
  • Зөвлөлийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байна.


Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн удирдах зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 23 ээлжит бус хурлаар хэлэлцсэн Зөвлөлийн ажил, уялдаа холбоо, хэтийн чиг бодлого
2016 үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2017-2020 оны хэтийн чиг хандлага, зорилтууд

Дүрэм / Гишүүн болох  / Холбоо барих

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл  =  Салбар хороод

Нэгдсэн зөвлөлийн удирдлага,
зохион байгуулалт

Нэгдсэн зөвлөлийн удирдлага нь Нэгдсэн зөвлөлийн чуулган, Удирдах зөвлөл, гүйцэтгэх ба хяналтын албанаас бүрдэнэ.

Удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн. Удирдах зөвлөл нь 5-аас доошгүй, 15-ээс дээшгүй сондгой тооны гишүүдээс бүрдэх ба гишүүдийг бүсийн болон бодлогын чиглэлийг харгалзан дараах байдлаар сонгоно:

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

Улс орон бүрээс монголчуудын тоо, үйл ажиллагаа явуулж буй холбоодын тооноос хамааран  33  гишүүнтэй байна. /ээлжит хурал 3 сар тутамд/
Төлөөлөгчдийн зөвлөлд 6 сараас дээш хугацаагаар идэвхтэй ажилласан гишүүн УЗ-д нэр дэвшигдэх эрхтэй

  • ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ- ийн Зорилго
    Зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй оновчтой явуулахад бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангах, зөвлөлийн удирдлагад цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
  • ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ- ийн Үйл ажиллагаа
    Зөвлөлийн үр дүнтэй ажиллагааг хангах, судалгаа, мэдээлэл хийх;
    Гишүүн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төлөөлөх;
    Зөвлөлийн удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Хороодын бүтэц

Зөвлөл одоогоор гишүүдийнхээ эрх ашиг, сонирхлын нийтлэг асуудлаар хөтөлбөрийн хүрээнд ажиллах дараах байнгын хороод, албатaй ажиллаж байна. Үүнд:

  • Урлаг соёлын менежмент, аялал жуучлалын хороо
  • Бизнесийн хегжлийн хороо
  • Боловсролын хороо
  • Оюутан Залуучуудын хороо
  • Мэдээлэл харилцааны алба

Хамтын ажиллагаа

Гишүүд

p1

Хилийн чанадад байгуулсан Монголчуудын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл бөгөөд одоогоор 54 байгууллага бидэнтэй нэгдэн ажиллаж байна.

Чуулга уулзалт

partnerМонгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгээр зохион байгуулагдсан „Хилийн чанадад дахь монголчуудын ТББ-уудын анхдугаар чуулга уулзалт“-аар нэгдсэн чуулга уулзалтыг тогтмолжуулах, 2 дахь чуулга уулзалтыг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулах талаар хэлэлцэн тогтсон билээ. Тус чуулга уулзалтыг ГХЯ тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод буй бөгөөд удахгүй энд тов гарах болно