Хилийн

чанад дахь
Монголчуудын зөвлөл

2014 оны 9 сарын 18 д Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан „Бүтээлч хамтын ажиллагаа“ - Хилийн чанадад дахь Монголчуудын ТББ уудын анхдугаар чуулга үүлзалт- ын дараа үүсгэн байгуулагдсан

Дэлгэрэнгүй

Салбар хороод

Бүтээлч хамтын
ажиллагаа!

Эв нэгдэл, Эх орны хөгжилд бидний хувь нэмэр ...

Дэлгэрэнгүй

Мэдээллийн сан
Холбоо, Нийгэмлэг, Сургууль,

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга, уулзалт”-ын хүрээнд шинэчилсэн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй холбоо, нийгэмлэг, ТББ-уудын нэгдсэн бүртгэлийн мэдээлэл

Мэдэгдэл

Мэдэгдэл

Үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх тухай
Мэдээлэл харилцааны алба

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Хилийн чанад дахь Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажиллаж байна

“Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын II чуулга, уулзалт”-ын хүрээнд шинэчилсэн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй холбоо, нийгэмлэг, ТББ-уудын нэгдсэн бүртгэлийн мэдээлэл : PDF- ээр татаж харах

ТББ-уудын анхдугаар чуулга уулзалтын өмнө буюу 2014 оны 8 сард хийгдсэн ТББ судалгаа: Судалгаа tdd_info_v9.pdf 

Өөрийн холбоо, байгууллагын мэдээллийг нягталж үзэн, мэдээллээ news@mongoliansabroad.org цахим шуудангийн хаягаар ирүүлж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү?

Дэлгэрэнгүй

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

"ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД" ХӨТӨЛБӨР

Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилго нь “Хилийн чанадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах, иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан байна. Мөн энэхүү хөтөлбөр Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Дэлхийн монголчууд хөтөлбөр бүрэн эхээрээ:
http://www.mfa.gov.mn/?p=32520

“Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө:
tulovlogoo_dm.pdf

Эрх зүйн орчин

Төр засгийн зүгээс

Newsletter

Цахим шуудангаар мэдээлэл хүлээн авах.

Төлөвлөгөө

II ЧУУЛГА УУЛЗАЛТЫН МӨРӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД